Нүүр хуудасМэдээЭрхээ хасуулсан бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй

Эрхээ хасуулсан бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг сэргээж, сорилго барилдаанд барилдуулах шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрт бөхчүүд эсрэг байр сууринаас хандаж улсын баяр наадмын өмнөх сорилго барилдаанд оролцохоор ирсэн бөхчүүдийг барилдуулаагүй юм. Тодруулбал, Тэргүүлэгчдийн шийдвэрийг холбооны 1000 гаруй бөх “Барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй байхад бөхчүүдийн эрхийг сэргээсэн” гэж эсэргүүцээд байгаа. Монголын үндэсний бөхийн холбоо нь өөрөө маргаантай, шүүхээр асуудал нь хэлэлцэгдэж байгаа. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргаанаар бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч эхлээд байна. Энэ асуудлаас болоод наадамчин олон үндэсний их баяр наадмаар эв эеэ эрхэмлэдэг Монголчууд учир зүйгээ олж, Монгол бөхийн барилдаан хэрүүл маргаангүй сайхан болно гэж итгэж байгаа юм.

Тэгвэл сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар эрхээ хасуулсан бөхчүүдийг барилдуулахгүй байх шийдвэрийг бөхийн холбооноос гаргажээ. Тодруулбал, Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг сэргээсэн асуудалтай холбогдуулан МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаж албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН