Нүүр хуудасМэдээУлсад хохирол учруулсан томоохон сүлжээг устгахад олон жил шаардлагатай

Улсад хохирол учруулсан томоохон сүлжээг устгахад олон жил шаардлагатай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЖАСТЫН Ш.БАТХҮҮ 98 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ МӨРТЛӨӨ ЯМАР Ч МӨНГӨ БАЙХГҮЙ ЭЭ Л ГЭЭД БАЙДАГ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Үүний дотор Жастын Ш.Батхүүтэй холбоотой өрийн асуудал яригдсан. Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, Монгол улсыг 160 орчим сая долларын өрөнд оруулчихаад мөнгөгүй гэж мэдүүлдэг. Тэгсэн атлаа 98 тэрбумын хөрөнгөтэй байна гэж мэдээлсэн. Хамгийн гол асуудал нь ийм маягаар улсад хохирол учруулдаг бүлэг хүмүүс байна, томоохон сүлжээг таслахын тулд хэдэн арван жил шаардлагатай болж байгааг хэллээ. Ингээд Л.Оюун-Эрдэнийн яриаг дэлгэрэнгүй хүргэе.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ын дарга: – “Нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө одоог хүртэл байна аа гэж үзэж болохоор байгаа юм. Нийтдээ 185 эд хөрөнгө байна аа гэж үзэж болохоор байгаа. Хамгийн харамсалтай нь ихэнх энд байгаа бензин колонк энэ тэр нь одоог хүртэл ашиглагдаж байгаа. Тэгсэн мөртлөө ямар ч мөнгө байхгүй ээ л гэж тэр хүн мэдүүлээд байгаа ийм л асуудал болчихоод байгаа юм. Тэгэхээр ер нь энэ хэрэг дээр яагаад энийг би олон нийтэд ил болгож байна вэ? гэхээр ийм байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүмүүс байгаа юмаа. Жишээ нь, Хөгжлийн банк байгаа. Хөгжлийн банкинд жишээлбэл нэг ч төгрөгийн зээл төлөөгүй хүмүүс байна. Тэдгээр хүмүүс анхнаасаа л зээлийг авахдаа төлөхгүй гэдэг зорилготой авсан нь харагдаж байгаа юм. Тэгээд яахав нөгөө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна. Одоо болохоор шүүхэд өг гэж байгаа юм. Шүүхэд өгүүлнэ гэдэг нь тэдний хувьд баяр бахдалтай зүйл болоод байгаа юм. Шүүхэд өгчих л дөө гээд гуйгаад байдаг. Тэгээд ШҮҮХЭД ӨГӨХӨӨР ЯАХАВ ГЭХЭЭР АВСАН ЗЭЭЛИЙНХЭЭ 10 ЮМУУ 15 ХУВИЙГ Ч ЮМУУ ХАХУУЛЬТАЙГАА НӨГӨӨ АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРТАА ӨГДӨГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ТЭГЭЭД Л ЭНЭ ХЭРЭГ ДАРАГДААД Л ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУСААД Л, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛЭЭС ГАРЧ ЗАМХРААД Л АЛГА БОЛДОГ.  

            Одоо ХАА-н яаманд байгаа бүх зээлүүдийг гаргаж үзэж байгаа. Нэр бүхий нэр хүндтэй ААН-үүдээс эхлээд бүгд буцаагаад төлөөгүй байгаа. Яасан, шүүх дээр өгчих өө, шүүх дээр очно. Дахиад л нөгөө 2,3 юмуу 10-аад шүүгч дээр очоод л нөгөөдөх нь дарагдаад, нөгөө шүүгч нар нь баяжаад л, улс хохирдог.

            Ийм байдал явсаар байгаад өнөөдөр та бүхэн мэдээлэл авч байгаа байх. Олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг “МӨНГӨ УГААЛТ”-ын томоохон схем байна гэж хараад эхлэсэн байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол улсад мөнгө угаалтаар шийдэгдсэн нэг ч хэрэг байхгүй. Авилгалын индекс өндөр байгаа гэж мэдээллээд байгаа мөртлөө. Жишээ нь, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015-8-7-ны өдөр гарсан. 8794 иргэн, 25 мянган ААН, харъяалалгүй 448 иргэн 33.3 их наяд төгрөгийг ил тодоор мэдүүлсэн. Энэ Мексик, Колумб зэрэг улсуудад хийгддэг болсон түгээмэл жишиг. Одоо энийг тайлбарлаж чадахгүй. Монгол улс энэ хуулиас болоод туйлын хүнд нөхцөл байдалд Засгийн газар нүүр тулж байна. Нэг их хурлын буруу шийдвэр, нэг Засгийн газрын буруу шийдвэрээс болж хэдэн жил дамжсан томоохон сүлжээнүүдийг таслахын тулд хэдэн арван жил орохоор хэмжээнд булингартсан байна.

  Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, мөн тодорхой нэр бүхий арилжааны банкууд, түүнд үүссэн өөрийнхөө хөрөнгийг яаж нэмсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа нөхцөл байдлаас болж өнөөдөр ОУВС-ийн хөтөлбөр ямар түвшинд очиж байгаа, мөн фат болон мөнгө угаалт терроризмын эсрэг байгууллагуудад ямар дүгнэлтүүд гарч байгаа талаар Засгийн газар ярьж байна. Ийм зүйлүүдийг олон нийтэд зөв ойлголт өгч, хамтын хяналттай урагшлахгүй бол ийм байдлаар төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгөний араас хэн ч явахгүй, шүүхтэй тохирч чадвал бид нарыг хэн ч дийлэхгүй гэдэг авилгачдын гэх юмуу аргаар иргэдийн сүлжээ бий болсон байна. Энэний тод томруун жишээ бол Жастын Батхүү гэдэг хүн байна. 160 орчим сая долларын өрөнд улсыг оруулсан энэ хүн” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН