Нүүр хуудасМэдээЭрхүү хотын дээрээс байлдааны онгоц унажээ

Эрхүү хотын дээрээс байлдааны онгоц унажээ

Үйлдвэрээсээ гараад туршилтын анхны нислэгээ үйлдэж байсан Су-30 байлдааны нисэх онгоц Эрхүү хотын суурьшлын бүсэд унаж осолдсон тухай ОХУ-ын онцгой байдлын яам өнөөдөр мэдээллээ.

“Су-30 байлдааны онгоц туршилтын нислэгийнхээ үеэр осолдлоо. Онгоц хотын суурьшлын бүс дотор нэг айлын хувийн орон сууцыг мөргөж унасан байна” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Үүний улмаас тухайн айлын модон байшин шатаж, гал унтраагчид ослын газарт очоод байгааг бас мэдээлсэн байна.

Онгоцны хоёр нисгэгч газар дээрээ амь үрэгдсэн бол энгийн иргэдийн амь нас хохироогүйг мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН