Нүүр хуудасМэдээЭрчим хүчний хэмнэлттэй байгальд ээлтэй халаалт дулаалгын бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

Эрчим хүчний хэмнэлттэй байгальд ээлтэй халаалт дулаалгын бүтээгдэхүүнүүдийг танилцуулна

“Өнтэй өвөлжье” өдөрлөг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд болно. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, технологи, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилготойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. 

Түүнчлэн иргэдийн гаргасан санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж,  мэдээлэл өгч, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа мэргэжлийн байгууллагаас илэрхийлж байна. Иргэд  11-314876 тоот утсаар холбогдож болох юм.

Өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, ”Таван толгой түлш” ХХК,  Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл хамтран оролцож байна.

        НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН