Нүүр хуудасБусадЭрчүүдийн хүсдэг төгс бүсгүйчүүд ямар байдаг вэ

Эрчүүдийн хүсдэг төгс бүсгүйчүүд ямар байдаг вэ

Эр хүн болгон адилгүй, дотоод мөн чанар, дур хүсэл, эмэгтэйчүүдийг харах нүд гээд л бүгд л өөр хоорондоо ялгаатай. Гэхдээ тэдний ихэнхи нь дараах шинж чанарыг бүгдийг нь агуулсан бүсгүйчүүдийг төгс хэмээн боддог байна. Харин бодит амьдрал дээр ийм бүсгүйчүүд хэр олон байгаа бол? Мөн танд дараах шинжүүдээс аль аль нь байна вэ?

1.Хошин шогийн мэдрэмжтэй

Хөгжилтэй зүйл ярьсан ч бай, үгүй ч бай, яриаг нь сонсоод л инээдэг бүсгүйчүүд их өхөөрдөм санагддаг гэнэ. Байнга л инээмсэглэж, ухаалаг басхүү хөгжилтэй зүйлс ярьдаг бүсгүйчүүд сэтгэл татам бөгөөд хамт байхад ч зугаатай аж.

Инээх төдийд л гялалзан харагдах цас шиг цагаан шүдтэй бүсгүйчүүд ямагт дур булаам гэгддэг. Энэ нь инээмсэглэлийг нь төгс болгодог бөгөөд ямар ч эр хүний анхаарлыг татаж, зүрхийг нь эзэмдэх гайхалтай чадалтай юм. Тиймээс ч бүсгүйчүүд сүүлийн үед багагүй мөнгөөр шүдээ цайруулдаг болжээ.

Эрэгтэй хүмүүс хөхөнд дуртай тэр тусмаа том хөхөнд илүүтэй дуртай байдаг нь судалгаагаар батлагдсан зүйл. Хэрвээ эрчүүд том хөхтэй бүсгүйчүүдтэй ярилцаж байгаа тохиолдолд  царай руу нь биш цээж рүү нь харсаар л байдаг. Түүнчлэн тухайн бүсгүйн том хөх, гуалиг бэлхүүс, хөөрхөн царайтай л бол эрчүүдэд таалагдах магадлал 99.9%-тай гэсэн үг.

Өндөр бүсгүйчүүд цаанаасаа л бусдыг татах увдистай төрсөн мэт байдаг. Урт хөлөө солбин алхлах тэд хүн бүхний нүдэнд хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй оршихуй болж харагддаг. Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн тусмаа үнэтэй хэмээх үг байдаг боловч бодит байдал дээр эрчүүд урт хөлтэй, өндөр бүсгүйчүүдэд унаж тусдаг юм.

Том гутал өмсдөг бүсгүйчүүд тэгтлээ сайхан сэтгэл төрүүлэхгүй нь лавтай. Ядаж л тэд өөртөө таарах, таалагдах гутал олно гэдэг хэцүүхэн даваа. Харин жижиг гутал өмсдөг бүсгүйчүүд сэтгэл гижигдэм өхөөрдөм харагдаж, яг л эрх бяцхан гүнж мэт санагддаг байна. Гэхдээ урт хөлтэй бүсгүй хэзээ ч жижиг гутал өмсөхгүй тул тэд нэгийг нь л сонгох хэрэгтэй болно доо.

Бүсгүйчүүдийг хамгийн халуухан, хараа булаам харагдуулдаг зүйл бол нарийхан, гуалиг бэлхүүс юм. Харах, хүрэх төдийд л асар их таашаал өгөх тэдний бэлхүүс зүгээр нэг ийм болчихоогүй нь тодорхой. Ямартай ч эмэгтэй та дасгал сургуулилалтийг цуцалтгүй хийж, гуалиг бэлхүүстэй болсноор ямар ч эрийг уургалж, өөрийн болгох боломжтой.

Өөртөө итгэлтэй, хүчирхэг болоод амжилттай яваа бүсгүйчүүд эрчүүдийн хүсэмжит зүйлсийн нэг. Тэдний байгаа байдал, хэлэх үгс, биеэ авч яваа ихэмсэг бардам, халдаж зүрхлэмгүй байдал зэрэг нь сэтгэл татам бөгөөд тачаангуй харагддаг байна.

Ухаан муутай шаргал үст бүсгүйчүүдийн эрин үе нэгэнт өнгөрчээ. Харин эрчүүд өдгөө ухаалаг, сайхан бүсгүйчүүдийг илүүд үзэх болсон бөгөөд тэдэнтэй ердөө болзох төдий биш, нэгэн насны ханиа болгон хамтдаа амьдрахыг мөрөөддөг байна. Тэдний хэлж байгаа үгс бүхэн нь оюуны цар хүрээг нь гайхуулах төдийгүй халуухан төрхийг нь тодотгож өгнө.

Улаан өнгийн хувцас нь ямар ч бүсгүйг гал цогтой, халуухан болгож харагдуулдаг. Хүрэхэд хэтэрхий эмзэг атлаа тачаангуй, хэлэхэд үгээр зүйрлэмгүй атлаа даруухан бүсгүйчүүд эрчүүдийг солиоруулах шахдаг. Эрчүүдийг судалгаанд хамруулж, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зургуудыг үзүүлэн, хэн нь хамгийн үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна гэхэд бүгд л улаан даашинзтай, улаан уруултай, улаан нөмрөг нөмөрсөн, улаан хүрээнд авхуулсан гэх мэт улаан өнгө оролцсон зургуудыг сонгож байжээ.

Саарал, шар, улаан, хар үснээс илүүтэй бор үстэй бүсгүйчүүд даруу дөлгөөн, дур булаам харагддаг гэнэ. Энэ нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд ялангуяа гүн бор, гялалзсан торгомсог байвал ямар ч эр харцаа салгаж чаддаггүй ажээ. Үс сайхан бол зүс сайхан гэгчээр гоёмсог үстэй бүсгүйчүүд хэний ч нүдэнд төгс харагдах нь лавтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН