Нүүр хуудасМэдээЭТТ:Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Эрүүл Мэндийн Төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

ЭТТ:Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Эрүүл Мэндийн Төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжүүлcэн 3 дахь эмнэлгийн барилга 11 сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 2016 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд, 2019 онд Мандал-Овоо суманд тус бүр 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг санхүүжүүлсэн бөгөөд энэ удаад Цогт-Овоо суманд 15 ор бүхий хоёр давхар эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Эмнэлгийн барилгаас гадна автомашины зогсоол, ариутгал угаалгын туслах барилгууд багтаж байгаа бөгөөд бүгд төвийн цэвэр, бохир, дулааны шугамд холбогджээ. Төрөх болон мэс заслын өрөөнүүд нь орчин үеийн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй тул сумандаа жижиг хэмжээний мэс ажилбарыг хийх боломжтой болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН