Нүүр хуудасМэдээЭТТ: Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгчид уурхай, төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа

ЭТТ: Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгчид уурхай, төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа

Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар тэргүүтэй хурлын төлөөлөгчид 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хяналтын менежер Н.Пунцаг, Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, Төслийн хөгжлийн газрын дарга А.Баатархүү, Үйлдвэрлэл, техникийн газрын дарга А.Даваахүү, ХАББОГ-ын дарга Б.Батсайхан, Нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга Ө.Нямаа, Ерөнхий инженер Б.Мөнхзаяа нарын компанийн удирдлагууд сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчдийг хүлээн авч, салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулав.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ өдөр уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл болон зарим холбогдох асуудалтай газар дээр нь очиж танилцаж, санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН