Нүүр хуудасМэдээЭ.Одбаярыг суллалаа

Э.Одбаярыг суллалаа

Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Монголд залуус хоригдож байгааг олон нийт шүүмжилж байгаа. Тиймдээ ч иргэн Одбаяр, Монголхүү нарыг суллахыг шаардсан иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байгаа юм. Тэгвэл дөнгөж сая Э.Одбаярыг сулласан байна. Тэрээр 20 гаруй хоногийн турш өлсгөлөн зарласан чигээр хорих 461-т хоригдож байсан. Түүний өмгөөлөгчид биеийн байдал нь муу байгаа учир суллах хүсэлтийг өгсөн ч өнгөрсөн баасан гаригт шүүхээс татгалзсан хариу авсан юм. Тиймээс дахиж Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт хүсэлт гаргаснаар өнөөдөр түүнийг суллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН