Нүүр хуудасБусадЖинхэнэ эр хүн байх аргад суралцах нь

Жинхэнэ эр хүн байх аргад суралцах нь

Зөвхөн бүсгүйчүүд бусдын нүдэнд сайхан харагдахыг хүсдэг юм биш. Эрчүүд ч гэсэн хүүхнүүдийн нүдийг унагах хүсэлтэй байдаг гэдэгт итгэлтэй байна. Харин яаж бүсгүйчүүдээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх вэ. Тэгвэл эрчүүд ямар үед “эр хүн” шиг харагддаг нууцаас хуваалцая.

1. Хүч чадал

Энэ талаар ярьж  эхлэхэд эрчүүд гартаа лааз базах тухай төсөөлж магадгүй. Энд харин сэтгэлийн хүч чадлын талаар хэлжээ. Цуцашгүй, тууштай эр хүнээс илүү тачаангуй зүйл гэж хаа ч үгүй. Өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв удирдаж чаддаг эр хүнээс илүү дур булаам эр хүн байхгүй.

2. Эмзэг зан

Эр хүн мөн эмзэг байдалгүйгээр хүчирхэг харагдахгүй. Эр хүн юу хүсэж байгаагаа илэрхийлдэг байх хэрэгтэй. Юунаас айж байгаа болон, юу мэдэрч байгаагаа хэлж чаддаг байх нь эр хүнийг шулуун шударга харагдуулна. Юу түүнийг мохоож, айлгадаг талаараа илэн далангүй хэлэх нь эр хүнийг олон талтай гэдгийг нь харуулж чадна.

3. Шударга зан

Шударга байх нь жинхэнэ эрчүүдийг хөвгүүдээс ялгаж өгдөг. Зарим эрчүүд эхэндээ нүд гялбам сайхан, хүүхэмсэг, өөдгүй новш, худалч хуурамч, хямдхан амьтад байдаг ч гэлээ дотор хүн нь энэ байдлаасаа огт өөр байдаг эрчүүд бий. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, хүн чанартай, шударга эр хүн хамгийн тачаангуй.

4. Ухаалаг байх

Ухаантай байх нь тачаангуй байдаг. Оюуны өндөр чадамжтай байх нь сайн боловч энэ бол ердөө нэг хэсэг юм. Шийдвэртэй бодлого гаргадаг, сурч мэдэхийн дуусашгүй их хүсэлд автсан, өөрийгөө илэрхийлэх өндөр чадамжтай эр хүн хүчирхэг харагддаг. Эр хүн царайлаг байх албагүй. Хэрвээ эр хүн эмэгтэй хүнийг ухаанаараа байлдан дагуулж чадахгүй бол түүнд татагдах юм үгүй.

5 .Хошин шогийн мэдрэмжтэй байх

Хошигнох чадваргүй эр хүнтэй байх нь хүйтэн шүршүүрт орж байгаатай ижил гэж ярьдаг. Бага инээдэг, харилцаа холбоо тогтоох чадваргүй, байнга төв царайлсан эр хүнтэй байх нь тэсэхэд бэрх. Ухаан, хошигнох чадвар хослох нь эр хүний тачаангуй байдлыг илэрхийлнэ. Ухаалаг хүмүүс юмны арга эвийг олж чаддаг. Энэ ч байдлаараа хошигнох чадвараараа аливаа зүйлийн аргыг олно. Халуухан эр хүн байлаа ч хошигнох чадваргүй бол түүний халуухан бие хаа сонирхолыг удаан татахгүй.

6. Халуун дулаан байдал

Ханаар өөрийгөө халхалчихсан мэт байдаг эрчүүдтэй харьцахад төвөгтэй байдаг. Өрөвч нинжин сэтгэлтэй, буёдыг ойлгодог, инээмсэглэхээс төвөгшөөдөггүй, амархан баярладаг эрчүүд ярианаасаа ч илүү бусдыг татаж чадна.

7. Өглөгч, өгөөмөр зан

Харамч зангаа тат. Зөвхөн мөнгөн дээр ч харамлах талаар бичээгүй. Сэтгэлээрээ ч бүү харам бай. Харамч эрчүүд халуухан байдаггүй гэдгийг эмэгтэйчүүд нэгэн дуугаар хэлжээ. Сэтгэл хөдлөлөө нууж, биеэ барьж хэвтэх нэгэнтэй нэг оронд орно гэдэг тийм ч сэтгэл хөдөлгөсөн зүйл биш гэдгийг зөвлөж байна.

8. Энхрий ялдам байх

Үйл хөдлөлөөрөө энхрий байх нь халуун дулаан байдлыг мэдрүүлдэг. Эмэгтэйнхээ нуруун дээр зөөлөн үнсэх, хүзүүг нь үнсэх гэх мэт нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Эмэгтэй хүн эр хүний мөрөн дээр толгойгоо тавиад амар амгаланг мэдрэх дуртай. Гараараа хайрыг илэрхийлж чаддаг эрчүүд гайхалтай. Энэ нь зөвхөн секс хийхийн өмнө хийх үйлдэл биш бөгөөд өдөр тутамдаа хийж болох энгийн халамж юм.

9.Анхаарал болгоомжтой байх

Аливаа зүйлээс сэрэмжилж чаддаг байх нь эрчүүдийн хамгаалагч шинж чанарыг тодруулдаг. Тухайн мөчид болоод ирээдүйд тохиолдох эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байж чаддаг эрчүүдэд эмэгтэйчүүд татагддаг.  Өөртөө итгэлтэй байж, бусдыг тогтвортой байлгаж чадахаас гадна, аливаа зүйлтэй нүүр тулж чаддаг эрчүүдэд хүүхнүүд ухаан алдан, унаж тусна гэдэгт итгэлтэй байгаарай.

10. Харилцаа тогтоох

Унтлагын өрөөндөө л эмэгтэй хүнийг эзлэн захирах хэрэгтэй. Тэнд эмэгтэйчүүд сул дорой байхыг хүсдэг. Бусад тохиолдолд буулт хийх, харилцан ойлголцох, холбогдох, хүндлэх гэх мэт нь эмэгтэйчүүдийг уяраадаг. Элдэв тоглоом тоглож, эмэгтэй хүнийг эрхэндээ оруулах гэж оролддог эр хүнд эмэгтэйчүүд тийм ч таатай байдаггүй.

11 .Сексийн тал дээр өөртөө итгэлтэй байх

Сексийн хувьд өөртөө итгэлтэй байх нь эрхтний хэмжээ болон гайхалтай хөдөлдөгөөс огт шалтгаалахгүй. Эмэгтэй хүнийг мэдэрдэг, юу хүсэж байгааг нь ойлгодог, амьсгалыг нь мэдэрдэг, нүдийг нь хараад ямар байгааг нь ойлгож хөдөлгөөн болон байрлалаа тохируулж чаддаг эрчүүдийг сексийн хувьд мэдрэмжтэй эр хүн гэж хэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН