Нүүр хуудасМэдээЯвган хүний замыг өргөсгөн 2.5-3 метр болгон тохижуулж байна

Явган хүний замыг өргөсгөн 2.5-3 метр болгон тохижуулж байна


Нийслэлд энэ онд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засаж байна. Эдгээр нь хүн амын нягтаршил, түгжрэл, зорчилт ихтэй авто замууд юм. Үүнд явган хүн зорчих боломж хомс, зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн учир авто замд ачаалал үүсгэж байсан тул явган, дугуйн замыг тохижуулан шинэчилж байгаа. Явган хүний замыг багадаа 2.5-3 м, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөж байгаа. Жамъян гүний гудамжаас Баянзүрхийн 26 дугаар хороо хүртэл явган хүний зам шинээр тавьж байна. Их сургуулийн гудамжинд явган хүний зам 3 метр боловч барилгын түр хашаа шахаж орж ирснээс алхахад хүндрэлтэй байсан. Энэ замыг гэхэд 4.5-6.5 метр өргөн болгож байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Одбаяр энэ үеэр ярихдаа, “Тохижилт хийх аль байршил сурталчилгааны самбар, аль хэсэгт сандал суудал байх зэргийг судлаад хүн алхахад саадгүй, коридор зам үүсгэж байна. Тусгай хэрэгцээт иргэд зорчиход саадгүй байх, хөтөч хавтан хийх, авто замтай нэг түвшинд огтлолцуулах зэрэг стандарт шаардлагад нийцсэн зам хийхэд анхаарлаа. Тэрэгтэй хүүхэд түрж явах, бага насны хүүхдээ хөтлөөд алхахад ч саадгүй байхаар тооцсон. Явган зорчигч, дугуйн замаа анхаарч, ядарсан үедээ суух, амрах нөхцөл бүрдүүлж байгаа” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН