Нүүр хуудасНийгэмЯ.Эрдэнэсайхан: 2024 онд ЖДҮ-ийн зээл авсан Улаанбаатар хотын 37 ААН-тэй гэрээ байгуулна

Я.Эрдэнэсайхан: 2024 онд ЖДҮ-ийн зээл авсан Улаанбаатар хотын 37 ААН-тэй гэрээ байгуулна

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Энэ жилийн хувьд Дэлхийн жижиг дунд үйлдвэрлэл, хоршооллын өдрийг хамтатган зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг энэ жил улс орон даяар зохион байгуулж байгаа. Энэхүү хүрээнд бас өнөөдрийн арга хэмжээ маань зохион байгуулагдаж байна. 2020-2024 оны хооронд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өгсөн зээл үнэхээр эзэндээ очиж уу, үгүй юу, зээл авсан зээлдэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчид ямар бүтээгдэхүүн хийж вэ гэдгийг олон нийтэд хүргэх, худалдан авалтыг нь дэмжих зорилготой арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Азийн гар урлаачид энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж, оролцож, уран бүтээлээ танилцуулж байгаа. Улаанбаатар хотоос Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд шалгарч зээл авсан 37 ААН-тэйгээ гэрээ байгуулах ажлыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 250 гаруй ААН улсын хэмжээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авч байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН