Нүүр хуудасНийтлэлѲвѳрмонголыг Хятадад алдсан түүх...

Ѳвѳрмонголыг Хятадад алдсан түүх…

Эх сурвалж: Сэтгүүлч, Яруу найрагч Dambiinyam Tsend-Ayush

Түүхэн он цагийн хувьд бид Ѳвѳрмонголыг тун саяхан Хятадад алдсан юм шүү дээ.
1915 оны Хиагтын 3 улсын гэрээ нь колоничлол ид ноёрхож байсан цаг үед байгуулагдсан бөгөөд энэ үед их гүрнүүд бага буурай оронд өөрийн хүсэл эрмэлзлийг тулган хүлээлгэдэг эрх тэгш бус зарчим үйлчилж байв. Хиагтын гэрээнээс өмнө, 1913 онд Орос, Хятад 2 Монголын асуудлаар тусгай гэрээ байгуулаад байв. Тэрхүү гэрээгээр Монголын Хятадын эзэн эрхийн дор орших автономит улс байхаар тогтжээ. Гурван улсын хэлэлцээрээр хоёр тал үүнийгээ Монголын талд тулган хүлээлгэхийг гол зорилгоо болгосон билээ.

Гэрээг хэлэлцэх явцад 3 тал өөр өөрсдийн байр суурийг хатуу баримталж, санал ихээхэн зөрж байв. Тиймээс Хиагтын хэлэлцээр 1914.08.26-аас 1915.05.25 хүртэл бүтэн 9 сар сунжран үргэлжилжээ.

Монгол улсын хувьд: Тусгаар тогтнолоо баталгаажуулах, Монгол улсад нэгдэхдээ илэрхийлсэн бусад Монголчуудаа өөртөө нэгтгэн авахыг зорьж байв.

Хятад улсын хувьд:  Монгол улсаар өөрөөр нь тусгаар тогтнолыг нь хүчингүй болгуулах, Ар, Өвөр Монголыг нийтэд нь өөрийн мужаа болгох, Олноо өргөгдсөн оны цол, хаан гэдэг цолыг хэрэглэхгүй болгох зорилт тавьж байсан.

Харин Оросын хувьд:  Ар Монголд Хятадын эзэрхийлэхийг ёс төдий тогтоож, 1912 онд Монголтой хийсэн гэрээгээр олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа алдахгүй байхыг эрмэлзсэн тус тусын байр суурьтай байв.

Гурван улсын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хязгаарлаж, “Өөртөө эзэрхэх Гадаад Монгол”-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараар зааглаж, Монголчууд нэгдмэл нэг улс болох үйл хэргийг хүчээр тасалжээ.
Ингэснээр Ар, Өвөр зэрэг Монголчууд түүнээс хойш саланги тусгаар оршиход хүрчээ.

Үүнээс хойш ч Ар ѳвѳр Монголчууд нэгдмэл улс байх гэж ихэд эрмэлзэж байсан. Таван замын байлдаан, чѳлѳѳлѳх дайны үед ч эргэж нэгдмэл Монгол улс болох эрмэлзэл аль аль талд их байв. Харин том гүрнүүдийн ашиг сонирхол, геополитикийн бодлого тийм бололцоог олгоогүй билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН