Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 онд 119-р зарлигаар баталсан Төрийн ёслолын журамд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу таван жил тутамд залж, олон нийтэд сонирхуулна гэж заажээ.
Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн уг эхийн албан ёсны хуулбарыг өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээж буй “Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнд сонирхуулахаар тавьсан байна.