16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 16:03:46
Нүүр хуудасМэдээҮндсэн хуулийн цэцийн даргаар хэн сонгогдох вэ?

Үндсэн хуулийн цэцийн даргаар хэн сонгогдох вэ?

Цэцийн даргыг сонгох Цэцийн гишүүдийн хуралдаан үргэлжилж байна. Цэцийн гишүүд бүгд бүрдэхгүй байсны улмаас хуралдаан удаа дараа хойшлогдсон бөгөөд Цэцийн даргад нэр дэвшигчийг танилцуулснаар нууц санал хураалт явагдах юм. Мэдээж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Цэцийн даргад томилох юм.

Эрх баригчдын зүгээс Н.Чинбатыг Цэцийн даргад томилох саналтай байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Солонгыг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс өнгөрсөн баасан гаригт цуцлагдсан хуралдаан тохиролцож чадаагүйгээс хойшлогдсон болов уу гэх таамаг улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм. Н.Чинбатын хувьд 2017 онд Цэцийн гишүүнээр томилогдсон бөгөөд Улсын дээд шүүхээс түүнийг санал болгон томилогдож байсан, хуулийн салбарын мэргэшсэн хүн гэдэг. Харин Ш.Солонгын хувьд Засгийн газрын гал тогоог олон жил “базсан”, Хэрэг эрхлэх газарт олон жил ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Н.ЧИНБАТ НЬ 1956 ОНД УЛААНБААТАР ХОТОД ТӨРСӨН.

Боловсрол:

  • 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
  • 1979 онд МУИС-ийн хуулийн анги,
  • Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр

Ажилласан байдал:

  • 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
  • 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
  • 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
  • 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
  • 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.

Улсын дээд шүүхийн санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.

Ш.СОЛОНГО НЬ 1962 ОНД УЛААНБААТАР ХОТОД ТӨРСӨН.

Боловсрол:

  • 1979 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
  • 1984 онд Москвагийн Их сургууль,
  • Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1984-1992 онд Сайд нарын зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн;
  • 1992-1996 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч;
  • 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт, ахлах референт;
  • 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга;
  • 2008-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох хурал үргэлжилсээр байна. Бид Цэцийн даргыг сонгогдсоны дараа мэдээллийг шуурхай хүргэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН