1 C
Ulaanbaatar
Мяг, 11 5 сар 2021 23:53:26
Нүүр хуудас Мэдээ “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв*-тэй боллоо

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв*-тэй боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон Мөнхийн тун, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг биечлэн шалгав.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусын халдварын оношилгоо хийх чадавхи, эрэмблэн ялгалт хийх бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг байнгын бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцсон аж.

Мөн “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” –ийг ашиглалтад оруулж ард иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Ингэснээр манай улс анх удаа изотопын үйлдвэртэй болсон бөгөөд олон төрлийн өвчнийг эрт үед нь эд, эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораторитой болсон байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсний дагуу тус лабораторид Ковид 19 –ын оношилгоог ч хийж болох аж. Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчилалтай хийх юм байна.

Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн, уртасгасан цагаар ажиллаж байгаа гэв. Өдөрт 10 гаруй мянган хамгаалалтын хувцас, 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарынхан түүврийн аргаар цар тахлын дэгдэлтийн тандалтыг өдөр бүр хийж, Ковид 19-ийн шинжилгээг хийж, шинжилгээгээр Ковид 19 илрэхгүй байгаа нь Монгол Улс тус цар тахлыг дотооддоо алдаагүй болохыг илтгэж байна. Энэ нь Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн цаг үеийн хорио цээрийн дэглэмүүд болон бусад арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН