-16 C
Ulaanbaatar
Мяг, 02 3 сар 2021 00:47:06
Нүүр хуудас Бусад Үргүйдлийн эмчилгээ, оношлогоо

Үргүйдлийн эмчилгээ, оношлогоо

Энэ удаагийн эрүүл мэндийн буланд НӨАГ-ын эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, ахлах зэрэгтэй С.Гантуяа “Үргүйдэлийн оношлогоо эмчилгээний талаарх мэдээллийг хүргэж байна.

Жирэмснээс хамгаалах арга хэрэглэхгүйгээр буюу хамгаалалтгүй 1 жилийн хугацаанд тогтмол бэлгийн харьцаанд ороход жирэмслэхгүй байхыг үргүйдэлтэй гэр бүл гэж тодорхойлно. Нөхөн үржихүйн насны нийт хосын 10-15% нь үргүйдэлтэй байдаг.

Нийгмийн дараах хүчин зүйлсийн өөрчлөлттэй холбоотой   жирэмслэх чадамж буурч байгаа нь бүртгэгдэж байна:

  • Хожуу гэрлэлт 16%
  • Гэрлэлттэй холбоотой жирэмслэх чадамжын өөрчлөлт 83%
  • Ахимаг насныханы жирэмслэлтийн хувь өсч байгаа

Сүүлийн үед үргүйдлийн төвд хандах үйлчлүүлэгчдийн тоо өсч байгаа.

Үргүйдлийн давтамж ихэсч байгаа шалтгааныг тоочвол

  • Хожуу насанд анхан төрөгчдийн эзлэх хувь ихэсч байгаа
  • Бэлгийн замын халдварт өвчний тархалт их
  • Үргүйдлийн талаарх мэдлэг сайжирч байгаатай холбоотой юм.

Жишээ нь настай холбоотой тоо баримтыг хэлбэл 31-39 насныханы 1/3  нь үргүйдэлтэй байдаг бол 40-өөс дээш насныханы  үргүйдэл  1/2 –г эзэлж байдаг.   Бас нэгэн сонин судалгааг хэлэхэд 1 жилийн дотор жирэмслэх чадамж (франц эмч нарын судалгаагаар): 31> насанд 74%, 31-35 насанд  62%, 35<  насанд  54% байдаг байна.

 Яаж оношлох вэ?

Үргүйдэлтэй хосыг эмнэлэгт хандахад эрэгтэй эмэгтэйг зэрэг хоеуланг нь  шинжилгээнд хамруулах естой. Хэдийгээр эрэгтэй нь өмнө нь хүнтэй сууж байсан, хүүхэдтэй болж байсан ч гэсэн хоеулаа заавал шинжлүүлэх естой.

Эрэгтэйд хийх шинжилгээ амархаан. Ердөө үрийн шингэнийг нь шинжилнэ. Ингэхдээ үрийн шингэний доторх эр бэлгийн эс болон түүний хөдөлгөөн, үр тогтоох чадварыг нь үнэлдэг.

1.Илрүүлэг шинжилгээ:

БЮ-ны 3 дах өдрийн FSH, эстрадиол, кломифены сорил хийнэ. Үүнийг дараах тохиолдлуудад хийнэ:

  • 30 наснаас дээш бүх үргүйдэлтэй эмэгтэйд хийнэ.
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй бүх насны эмэгтэйд мөн хийнэ.
  • Өмнө нь өндгөвч сэдээлтэнд үр дүнгүй байсан өгүүлэмжтэй бүх эмэгтэйчүүдэд хийнэ.

2.Хурьцлын дараах сорил

  • Хурьцлын дараа 2-8 цагийн хугацаанд шинжилгээг хийнэ.
  • Умайн хүзүүний салианы сунах чанар 8-10 см байдаг.
  • Дээрхи үзүүлэлт өөрчлөлтэй тохиолдолд 0,625 мг холбоот эстрогенийг БЮ-ны 5-13 дах хоногт уулгана.
  • Энэ тохиолдолд IUI эмчилгээг зөвлөнө.
  • 3-4 мөчлөгт эмчилгээний дараа 40-50 % нь жирэмсэлдэг.
  • Үргүйдэлгүй хосуудад ч хариу буруу гарах тохиолдол бий. 

3.Шүлсэнд эстрогены түвшин тодорхойлох:

Оймын навчны шинж буюу цусанд дааврын түвшинг илтгэнэ. Уг зураглал гарахад өндгөн эсийн гадагшилалт ойртсоныг илтгэнэ.

4.Гистеросальпингографи буюу гуурсан хоолойн зураг:

БЮ үзэгдэхээ больсоноос хойш 2-5 хоногт хийнэ.

Халдварт өртөх эрсдэл 1 %-аас бага байдаг

Ажилбараас 2 хоногийн өмнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик эхэлж 5 хоног үргэлжлүүлнэ. Бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр өвдөх нь үргүйдлийн шалтгаан болдог:

  • 1 удаагийн халдвар авахад      12%
  • халдвар сэдэрхэд                     23%
  • дахин сэдэрсэн тохиолдолд     54%  үргүйдэлд  хүргэдэг.
  • Умайн гадуурхи жирэмсэн болох эрдсэл 6 дахин ихэсдэг.
  • Шинжилгээний хариу хэвийн гарсан ч эмгэг байхгүйг үгүйсгэж чадахгүй.
  • Гуурсан хоолойн эмгэгтэй өвчтөнүүдийн тал хувь нь өмнө ямар нэгэн өвчнөөр өвдсөн өгүүлэмжгүй байдагийг анхаарах хэрэгтэй.
  • Хэвийн байхад зөвхөн нэг талд тодосгогч бодис дүүрэх тохиолдол бий.

5.Соногистерографи:

Хэт авиан хяналтан дор умайн хөндийд уусмал шахаж хөндийн эмгэг болон

гуурсан хоолойн дамжуулалтыг тодруулах боломжтой шинжилгээний арга юм.

6.Гистероскопи:

Умайн хөндийг дурандаж шинжлэх арга.

7.Биеийн суурь халуун хэмжих арга:

Өндгөн эсийн ялгарч буйг илтгэх шинжилгээний арга

  • Нийт эмэгтэйчүүдийн 5%д нь өндгөн эсийн гадагшилтгүй БЮ-ны мөчлөгтэй байдаг.
  • Биеийн хэм өсөхөд захын цусан дах прогестроны түвшин 4 нг/мл-с {БЮ-ны 11-16 хоног } багагүй байх ёстой.
  • LH ихсэж эхэлснээс 2хоногийн дараагаас өсдөг.

8.Шээсэнд даавар тодорхойлох арга:

Овуляцийг буюу өндгөн эсийн боловсролтыг илтгэх тест

  • LH serum 10>IU/L байх
  • Тест эерэг буюу 2 зураас гарснаас хойш 16-48цагийн хугацаанд өндгөн эс гадагшилна.

9.Эндометрийн биопси

  • БЮ ирэхээс 2-3 хоногийн өмнө хийнэ.
  • Тавилан:
  • 1 жил үргүйдэлтэй байгаа хосуудын тал хувь нь 2 дахь жилдээ аяндаа жирэмсэлдэг.
  • 2 жилд жирэмслээгүй хосуудын 20% нь хэзээ ч аяндаа жирэмсэлдэггүй.
  • 2 жилээс дээш хугацаанд хосуудыг хянах явцад 74% нь аяндаа жирэмсэлдэг.
  • Эмчилгээ зогсоосон хосуудын 40% нь аяндаа жирэмсэлдэг.
  • 40-өөс дээш насны шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд өндгөн эсийн донор санал болгоно.
  • Ахимаг насны үргүйдэлтэй хосуудад ART эмчилгээ
  • Дурангийн мэс засал хийлгээгүй эмэгтэйчүүдийн 10-15 % хийлгэсэн эмэгтэйчүүдийн 10%> бага нь шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй байдаг.
  • 3 жилийн хугацаанд жирэмслээгүй тохиолдолд цаашид жил тутам 24%-р жирэмслэх чадамж буурдаг.
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй хосуудын 60% нь 3 жилийн хугацаанд жирэмсэлдэг.

Иймээс хосууддаа хандаж хэлэхэд мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН