Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр цагаан ноолуурын үнэ өнгөрсөн долоо хоногоос 7500 төгрөгөөр буурчээ.
Хамгийн өндөр ханш тогтсон Дорнод аймагт ноолуур энэ сарын 16-нд 150 мянган төгрөг байсан бол 142500 болсон байна. Цагаан ноолуур хамгийн хямд байгаа нь Дундговь аймаг бөгөөд кг ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна.