16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:09:38
Нүүр хуудасМэдээҮСХ: Хэрэглээний бараа 5.6%-аар өссөн байна...

ҮСХ: Хэрэглээний бараа 5.6%-аар өссөн байна…

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 2.4 хувиар, өмнөх оны эцсээс 5.5%-аар, өмнөх оны мөн үеэр 5.6%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ийнхүү өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.4%
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2%
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.2%
  • Орон сууц, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 6.3%
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ дүнгээрээ 4.3%-аар тус тус өссөн нь нөлөөлсөн байна. 

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард 5.6% болж өмнөх оны мөн үеэс 0.9 функтээр нэмэгдсэн аж. 

5.6% гарсны 3.4 нэгж буюу 60.7% нь хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэдгийг Эдийн засгын статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН