Нүүр хуудасТэмдэглэлҮхэлд хүргэх аюултай коронавирусын халдвараас “ДАРХЛАА” таныг аварна

Үхэлд хүргэх аюултай коронавирусын халдвараас “ДАРХЛАА” таныг аварна

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварын хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийн 212 улс оронд халдвар тархаж 1,6 сая хүн өвчлөөд байна.  Харин нас баралт 95 мянга даваад байна.  Хүн төрөлхтнийг айдаст автуулж анагаах ухааны шандсыг сорьсон энэхүү халдварын тархах явц хурдан, цар хүрээ өргөн, шууд үхэлд хүргэж байгаа нь хамгийн их аюул дагуулж байгаа юм.  Тэгвэл хүний биеийн халууныг нэмэгдүүлж амьсгалж чадахгүй болгон үхэлд хүргэх халдварт Ковид-19 вирус хүний биед орсноор ямар процесс явагддаг талаар тайлбарлан хүргэе. 

Вирусийн өчүүхэн жижиг хэсгүүдийг агуулсан шингэний дуслууд нь нүд, хамар, амаар дамжин таны биед нэвтэрснээр халдвар хүний биед дамждаг. Эдгээр жижиг хэсгүүд амьсгалын зам дахь эпители эсүүдэд шууд нэвтэрч аль болох олуулаа болон үржих процесс явагддаг байна. Олуулаа болж үржсэн вируснууд дархлааны систем ажилж өөрийг нь устгаж эхлэхээс өмнө аль болох хурдан амьсгалын замын олон эсэд нэвтрэн орох эрмэлзэлтэй байдаг.  Хэрвээ вирус уушгины гүнд орвол маш их хохирол учруулах учраас дархлааны систем тэрнээс өмнө ажиллаж вирусээр өвчилсөн эд эсүүдийг устгах интерферон уураг ялгаруулж эхэлдэг байна.

Хэрвээ коронавирусыг уушигруу нэвтрэхээс өмнө буюу амьсгалын замын дээд хэсэгт байхад нь дархлааны систем сайн ажиллаж хамгаалж чадвал хүний биед халуурах, хуурай ханиалгах, толгой өвдөх зэрэг хөнгөн зовиур илэрдэг байна.  Зарим өвчтөнд нойтон ханиалга илрэх ба ингэснээр дархлааны системд өртөн устсан халдвартай эсүүд гадагшилж байгаа нь тэр юм.  Энэ үе шат голдуу 4-6 хоног үргэлжлэх бөгөөд энэ үед өвчтөн гэртээ байж, гэрийнхэнтэйгээ биеэр хүрэлцэхээс аль болохоор зайлсхийхээс гадна ариун цэвэртээ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй . Хэрвээ таны бие дархлаа сайтай өөрийгөө хамгаалах чадвартай байж ялалт байгуулсан тохиолдолд удахгүй биеийн халуун буурч бие эрүүл байдалдаа эргэн шилжинэ.

Гэтэл зарим өвчтөний хувьд халуурах, ханиалгах, толгой өвдөхөөс гадна амьсгалын замын хурц хэлбэрийн ноцтой шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь дархлааны систем вирустэй маш муу тэмцэж байгаа эсвэл биед нэвтэрсэн вирусийг “анзаараагүй” байж болох учраас амьсгалын замын хурц хэлбэрийн шинж тэмдэг үүсэх нөхцөл болдог байна. Ийм үед вирусууд эсүүдэд чөлөөтэй тархаж, улмаар уушгины цулцанд хүрч  биеийн эсүүд хүчилтөрөгчийг хүлээн авах боломжгүй болж, үрэвсэл бүх биеэр тархан  өвчтөн нас бардаг байна.

Гаднаас орж ирж байгаа халдварт өвчин вирусыг эсэргүүцэх учиртай дархлааны систем муудсан үед таны бие хамгаалалтгүй орон зай л гэсэн үг. Тиймээс энэ өвчинтэй тэмцэхийн тулд дархлаагаа маш сайн дэмжих ёстой гэдгийг эмч нар тогтмол сануулж байна. Дархлаагаа дэмжихийн тулд та чанартай хоол хүнс хэрэглэж стресс бухимдалд автахгүй тайван байх, өөрт хэрэгтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших хэрэгтэй. 

ДЭМБ-аас дархлаагаа дэмжихийн тулд идэж болох хоолны зөвлөмжийг гаргасан байна.

Үүнд: 
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Мах, махан бүтээгдэхүүн:
• Халуун шөлтэй хоол идэх
• Өндөг
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Жимс, хүнсний ногоо:
• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
• Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх

Гурил, гурилан бүтээгдэхүүн:
• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Коронавирусыг устгах оновчтой эмчилгээний арга викцин, эм эмчилгээнд байхгүй, шинээр гараагүй  учраас Ковид-19 халдвар мэргэжилтнүүдийн санааг зовоосоор байна. тиймээс дэлхийн улс орнууд хөл хориог хатуу тогтоож зөрчсөн иргэдэд хариуцлага тооцох, маск тогтмол зүүж гараа ариутган Ковид-19 халдвартай хатуу тэмцэж байна. Иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байж цар тахал олныг хамарсан халдварт өвчнийг давж гарна гэдгийг сануулсаар байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН