Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр хуралдлаа. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явууллаа. Энэ үеэр “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, Хотын даргын үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, “Covid-19”халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулах, Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг өглөө.Мөн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих, Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллах, Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг дүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдлагуудад даалгалаа.
