Налайх дүүрэг дэх зүүн бүсийн үйлдвэр өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар одоогийн байдлаар 65 мянган тонн нүүрс нөөцлөөд байгаа бөгөөд цаашдаа 200 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байна.
Мөн түлш борлуулах цэгийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан бөгөөд 670 цэгээр шахмал түлш борлуулах юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс “Тавантолгой” төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сард дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэх нь байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах гэнэ.