Нүүр хуудасМэдээӨнөөдрийн арилжаагаар “Хөх ган”, “Эрдэнэс сольюшинс”, “Бодь Даатгал”-ын ханш өсөлттэй байлаа

Өнөөдрийн арилжаагаар “Хөх ган”, “Эрдэнэс сольюшинс”, “Бодь Даатгал”-ын ханш өсөлттэй байлаа

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 1,127,096,050.59 ширхэг хувьцааг 1,084,967 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Хөх ган” (HGN+13.23%), “Эрдэнэс сольюшинс” (AMT+10.23%) болон “Бодь Даатгал” ХК (BODI+7.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин “Улсын их дэлгүүр” (UID-12.04%), “Мерекс” (MRX-8.70%) болон “Мандал Даатгал” ХК (MNDL-6.35%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 78,230 ширхэг нэгж эрхийг 38,065,201 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.96 хувиар буурч 42216.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,826,415,424,201.93 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН