Нүүр хуудасМэдээӨнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст...

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна

утгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +1…+6 градус, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6…+11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН