Нүүр хуудасМэдээӨнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,...

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна

2023 оны 11-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…+1 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН