21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:18:21
Нүүр хуудас Улс Төр Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж сурталчилгаагаа эхлүүлнэ

Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж сурталчилгаагаа эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд явагдана.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хүргүүлсэн билээ.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулж, үнэмлэхийг гардуулан өгнө.

Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Үүнээс гадна нэр дэвшигчдийн хөрөнгө орлого болон мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст байршуулан олон нийтэд нээлттэй болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН