Нүүр хуудасМэдээӨнөөдөр С.Зориг агсаны мэндэлсэн өдөр тохиож байна

Өнөөдөр С.Зориг агсаны мэндэлсэн өдөр тохиож байна

Өнөөдөр Ардчиллын хувьсгалын нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаны мэндэлсэн өдөр тохиож буй. Тэрээр 1962 оны 4-р сарын 20-нд төрж, 1998 оны 10-р сарын 2-ны өдөр учир битүүлэг байдлаар бусдын гарт амь насаа алдсан юм. Түүний амь насыг бүрэлгэсэн хэрэг 19 жилийн дараа шийдэгдэж хүний амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгт буруутган Ц.Амгаланбаатарт 25 жил, Б.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.

Харин энэ хэргийг захиалсан захиалагчыг олох ажил үргэлжилж байгаа. Энэ хэргийн хүрээнд С.Зориг агсаны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татаад байгаа билээ.

Хэрвээ С.Зориг агсан амьд сэрүүн байсан бол 56 настай байх байжээ. С.Зориг агсаны дурсгалыг хүндэтгэж өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН