Нүүр хуудасМэдээӨнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороо нойтон цас орно

Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороо нойтон цас орно

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН