Нүүр хуудасМэдээӨнөөдөр 25 шинэ халдвар нэмэгдлээ

Өнөөдөр 25 шинэ халдвар нэмэгдлээ

25 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,692 боллоо.

25 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаад тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээ, өргөжүүлсэн тандалт, БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Х апартментад халдварууд бүртгэгдлээ.

  • Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн. 
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Хавьтлын эх уурхай УБ хот учраас энд өвчлөлийг бүртгэнэ.
  • Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. 

Сүүлийн 24 цагт 8 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,692болсон бол үүнээс 1,244 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 435 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 байгаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН