Нүүр хуудасБусадӨргөст хэмх биеэс хорт бодисыг гадагшлуулна

Өргөст хэмх биеэс хорт бодисыг гадагшлуулна

Өргөст хэмх нь хэрэглэж болох хамгийн ашигтай хүнсний ногооны нэг төдийгүй ус, электролит, шим тэжээлээр баялаг, илчлэг багатай. Энэ нь кали, манган, зэс, кали, витамин К, витамин В, витамин С-ээр баялаг бөгөөд полифенол болон архаг өвчин тусах эрсдлийг бууруулдаг бусад нэгдлүүдийг өөртөө агуулдаг.

Тэгвэл бид яагаад өдөр бүр өргөст хэмх идэх хэрэгтэй вэ?

1. Биеэс хорт бодис гадагшлуулна
Өргөст хэмх нь ус их хэмжээгээр агуулдаг тул биеэс хорт бодис гадагшлуулахад тусална. Мөн бөөрний чулуутай болохоос сэргийлэх аж.

2. Цусны даралтыг бууруулна
Өргөст хэмх нь их хэмжээний кали, эслэг, магнийн агууламжтай байдаг ба цусны даралтыг тогтворжуулж, холестерины түвшинг бууруулж, нойр булчирхайн эсүүдээр инсулиныг идэвхжүүлдэг байна.

3. Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ
Өргөст хэмх биед байгаа шээсний хүчлийг бууруулж, улмаар бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг.

4. Дархлааны системийг сайжруулна
Өргөст хэмх нь витамин C, A, B-р баялаг бөгөөд биеийг идэвхжүүлж, дархлааны системийг бэхжүүлдэг.

5. Арьсыг эрүүл байлгана
Магни, кали, цахиураар баялаг бөгөөд арьсны өнгийг сэргээж, тэжээл өгнө.

6. Тураана
Ус хэмжээгээр агуулдаг учир өргөст хэмх нь хоол боловсруулалтыг дэмжих төдийгүй жингээ хасахад тусалдаг.

7. Шарталтыг эмчилнэ
Шартаад хэцүү байвал, өргөст хэмх идээрэй. Энэ нь толгойн өвдөлтийг намдааж, дотор муухай оргихыг болиулна.

Амттай өргөст хэмх хэрхэн бэлтгэх вэ?
Жижиглэсэн өргөст хэмх – 2 аяга
Улаан лооль – 1/2 аяга
Хэрчсэн сонгино – 1/4 аяга
Грек тараг – 1/4 аяга
Лайм жүүс – 1.5 цайны халбага
Нимбэгний жүүс – 1.5 цайны халбага
Яншуй – 2 халбага
Сармис – 1 хумс
Далайн давс – 1/4 цайны халбага
Бүх орцоо нийлүүлж, том аяганд хийж бэлтгэнэ. Үүнийгээ шууд идэж болно гээд боддоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН