Нүүр хуудасМэдээ“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлт боллоо

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоотой хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Энэхүү хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрт байгаа хүүхэд, залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл 90 гаруй сурагч оролцсон.

Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцсан юм.

Энэхүү арга хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулалтанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Хүүхдийн Зөвлөлөөс хамтран ажиллаж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН