Нүүр хуудасМэдээӨсвөр насны хүүхдийн талаар сонирхолтой тоо сонсох уу? Эцэг эхчүүдээ…

Өсвөр насны хүүхдийн талаар сонирхолтой тоо сонсох уу? Эцэг эхчүүдээ…

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны  санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсрол судлалын үндэсний хүрээлэн хамтран “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааг хийжээ. Өөрөөр хэлбэл өсвөр насны хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу явуулсан 13-17 насны нийт 3824 хүүхдийн дунд явуулсан түүвэр судалгаа юм.

3 удаагийн судалгаа хийгдсэн бөгөөд сайн тал нь 4 хүүхэд тутмын 3 нь боловсролын байгууллага буюу сургууль дээрээ аюулгүй байдлаа алдаагүй. Харин анхаарах ёстой асуудал бол: (Сүүлийн 1 сард хийсэн судалгаа):

  • Үе тэнгийнхний дээрэлхэлтэд охид илүү өртөж байна. 5 охин тутмын 1 нь, 7 эрэгтэй хүүхэд тутмын 1 нь өртөж байна. 3 хүүхэд тутмын 1 нь сургууль дээрээ дэээрэлхэлтэнд өртдөг.
  • Хүүхдүүд дунд эрүүл бус зан үйл нэлээн их болж байна. Архи болон тамхидалт нэмэгдэж байна. 10 суралцагч тутмын  нэг нь янжуур тамхи татдаг. Цахилгаан буюу электрон тамхийг 4 суралцагч тутмын 1 нь.
  • 7 суралцагч тутмын 1 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзсэн. 10 суралцагч тутмын 1 нь пиво, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн. Энэ нь хөдөөнийхнөөс хотынхон нь 2 дахин илүү. 

2 суралцагч тутмын 1 нь эцэг эхчүүд бидэнд тулгарч буй асуудлын талаар төдийлөн ярьдаггүй, хайхардаггүй гэж үзсэн. 3 суралцагч тутмын нэг нь эцэг эхчүүд биднийг чөлөөт цагаараа юу хийж буй талаар мэдээлэл байдаггүй, тоодоггүй гэжээ.

ДЭМБ-аас Ковидоос хойш хүүхдүүдийн таргалалт өссөн. Ялангуяа охидуудын дунд илүү илэрсэн. Харин шим тэжээлээ бүрэн авч чадаж байна уу? Гэвэл үгүй. Их идсэн ч тэр нь эрүүл бус хооллолт болдог нь үүний шалтгаан болж байна.

Цахим орчинд танихгүй хүмүүстэй танилцах хүүхдүүдэд хяналт тавих хэрэгтэй цахим орчинд хүнтэй танилцах нь хүчирхийлэлд өртөх, дээрэлхүүлэх, орон гэрт очиж хулгай хийх зэрэг асуудлуудыг араасаа дагуулна. Хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй болж цаашлаад сэтгэл гутралд орох, амиа хорлох сэдэл төрөх гэх мэт зүйлс болох боломжтой. Эмэгтэй сурагчдын хувьд интернэт орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзсан хувь эрэгтэй сурагчдаас 8.9 хувиар илүү байна. Цахим дээрэлхэлтэд өртөх байдлын хувьд эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдээс 7.4 хувиар илүү байна. Огт танихгүй хүнтэйгээ 2 хүүхэд тутмын 1 нь интернэт орчинд харилцаж байсныг нь судалгааны үр дүн харуулав. Мөн хүүхдүүдийн 26.0 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ.

Монгол улсад тамхийг ганц удаа сорж үзсэн гэдэгт 38.4% буюу 3 хүүхэд тутмын 1. 14 наснаасаа өмнө тамхи татаж үзсэн хүүхэд бол 2 хүүхдийн 1. Өдөрт 1 тамхи татсан гэдэгт 11.1%. Сүүлийн 7 хоногт 1 болон түүнээс олон удаа дан тамхидалтанд өртсөн хүүхэд гэвэл 63.2%-ийг эзэлнэ. 14нас хүрэхээсээ өмнө архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн хүүхэд 42.3% хамгийн багадаа 1 өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн сүүлийн 30 хоногт 10.8% юм. Харин энэ хүүхдүүд хаана хэрэглээд байна вэ гэвэл гэр орон, ажлын байр, хэн нэгнийхээ гэрт хэрэглэдэг байна энэ бүхэн нь хүүхэд өсвөр үеийхэнд анхаарал халамж зайлшгүй хэрэгтэйг харуулж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН