-11 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 20:24:30
Нүүр хуудас Бусад Ө.Энхтүвшин: Зургаан хүн угаартаж нас барсан

Ө.Энхтүвшин: Зургаан хүн угаартаж нас барсан

Сайжруулсан шахмал түлш хэрэглэж угаарын хийнд хордсон, нас барсан иргэдийн мэдээлэл зөрүүтэй байна гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тэрээр угаарын хийнд хордож нас барсан иргэдийн тоо зургаа болсон энэ бол асуудал байна гэсэн үг, тийм учраас гадны гурван улсад шинжилгээ хийлгэхээр явуулсан гэж мэдээллээ.

Ө.Энхтүвшин: Тоонууд зөрөөд байна. Өчигдөр шөнө сайт харж байхад 16 хүн нас барсан гэж яваад байна. Яг одоо нас барсан хүний тоо зургаа. Урьд шөнө бас 62 настай хүн бурхан боллоо. Тийм учраас тоогоо мэдээлэл өгч байгаа газрууд жигдлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ олон түмэнд хүнд тусна. Ямар ч байсан гурван лабораторийнх уржигдар гарсан. Түлштэй холбоотой ямар нэг асуудалгүй гэдэг нь гарсан. Гэхдээ энийг баталгаажуулах нь зүйтэй гээд гурван улсад явуулсан байгаа. Солонгос, Хятад, ОХУ-д явуулсан. Тэр шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь түлштэй холбоотой байна уу? гэдгийг мухарлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, түлштэй холбоогүй юм бол юунаас болоод байгаа юм бэ?. Энэ чинь хүн нас бараад байна шүү дээ. Тэгэхээр асуудал байна. Тэр нь яг юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ дээр янз янзын л зүйлийг хэлээд байна мэргэжлийн улсууд. Гэхдээ яг тэр хордсон айл өрхүүд дээр очоод тэр түлшнээс нь дээж аваад шинжлээд галлагаатай холбоотой байна уу, түлштэй холбоотой байна уу гэдгийг нь айл бүрээр нь тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН