Нүүр хуудасМэдээАвстралид коронавирусийн вакцины туршилтыг эхлүүлжээ

Австралид коронавирусийн вакцины туршилтыг эхлүүлжээ

КАНБЕРРА. /Canberra Times/. Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагын /CSIRO/ мэргэжилтнүүд коронавирусний вакциныг туршиж эхэлжээ. Уг туршилтын эхний шатыг Австралийн Мал амьтны эрүүл мэндийн лабораторид явуулна.

Гурван сар үргэлжлэх төлөвтэй байгаа энэхүү туршилтаар хоёр вакциныг аюулгүй, үр дүнтэй эсэхийг тогтоох юм. Эмнэлзүйн өмнөх судалгаанд ашиглах эхний вакцинуудыг АНУ-ын Оксфордын их сургууль, “Inovio” эм зүйн бүтээгдэхүүний компани сонгосон байна.

“Манай байгууллагын судлаачид олон мянган хүнд халдварласан уг өвчинтэй тэмцэхийн тулд шаргуу ажиллаж байгаа бөгөөд вирусийг дарах хүртэл ажилласаар байх болно” гэж “CSIRO”-гийн дарга Ларри Маршалл мэдэгджээ. Вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогдсон тохиолдолд дэлхий даяар ашиглаж эхлэхэд 12-18 сарын хугацаа шаардлагатай ажээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН