Нүүр хуудасМэдээАгаарын бохирдол 49.6 хувиар буурсан гэв

Агаарын бохирдол 49.6 хувиар буурсан гэв

НОБГ-ын албан хаагчид төвийн зургаан дүүргийн 124 хороонд ажиллаж, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 359 цэгт түлшний нөөц, нийлүүлэлт, хангалтад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Баянгол, Хан-Уул дүүргийн борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлт, нөөц хүрэлцээ хэвийн, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд өдөрт 30-40 цэг түлшгүй, мөн 50-60 цэгт түлш өдөртөө дуусаж байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлшгүй 10-15 цэг, түлш нь өдөртөө дуусдаг 15-20 цэг байгаа учраас цаашид түлшний хангалт, хүрэлцээг жигдрүүлэх шаардлагатай байгаа талаар  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Г.Нэргүй: “Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сураад  байна. Одоо угаарын хийн хордлого гэхээс илүү сайжруулсан шахмал түлшний  борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхий нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна” гэв. Харин НМХГ-аас иргэдээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй бөгөөд авто тээврийн товчоодод түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй гэдгийг хэлж байна.

Үүнээс гадна ЦУОШГ-аас өгч буй мэдээллээр “Өмнөх жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан бол энэ жил агаарын бохирдол бус агаарын чанар хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээлж байгаа. Агаарын бохирдол өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 49.6  хувиар буурсан үзүүлэлт гарч байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН