Нүүр хуудасМэдээБ.Чинбат БНСУ-д элэг солиулсан ч биеийн байдал нь хүндэрсэн учир 140 сая...

Б.Чинбат БНСУ-д элэг солиулсан ч биеийн байдал нь хүндэрсэн учир 140 сая төгрөг шаардлагатай болжээ

Дуучин Сарнай нөхөр Чинбаадаа амьдрал бэлэглэсэн сайхан мэдээг та бүхэндээ тун саяхан дуулгаж байсан билээ. Тодруулбал, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, “Emotion” хамтлагийн продюсер Б.Чинбат БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, эхнэр А.Сарнай нь донор болсон тухай бид мэдээлсэн.

Тэгвэл продюсер Б.Чинбатын биеийн байдал хүндэрч эмчилгээний зардалд 140 сая төгрөг шаардлагатай болжээ.

Тиймээс урлагийн тоглолт хийж хандив цуглуулбал цаг хугацаа алдах учир урлаг соёлынхны дунд сайн үйлсийн хандивын аян зарлажээ.

Энэ аяныг “Бөртэ”, “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэсэн бөгөөд мэдээлэл хэдийн нөхдийн хүрээнээс хальж, олон нийтэд хүрээд байна.

П.Ганпүрэвийн бичсэнээр “Сарнайгийн ээжээс ирсэн мессежний дагуу ярьлаа. Мэдээж олны дунд оройлон тэмцэж, хийж бүтээж явсан залуу нас эмнэлгийн орон дээрээс та бидний дунд эргэн орж ирэхэд наанадаж 3 жилийн хугацаа байгаа. Чинбаагүйгээр рок попын салбар уйтгартай, түүнгүйгээр ардын хөгжмийн салбар гунигтай, Чинбаагүйгээрээ Монголын урлагийн ертөнц уйтай. Түүний эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэллээ. Хэрэв долоо хоног тасрах аваас бид Чинбаа андаасаа ч хагацаж магадгүй эрсдэлтэй байдалд ороод байна. Гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгааг бидний амьдрал мэднээ. Би өөрийн эрхгүй энэ бүхнийг та бүхэндээ бичиж байна. Хандивын тоглолт хийгээд ч бархааргүй бага хугацаанд наанадаж 140 сая төгрөгний эмчилгээний зардалыг төлөхөд Чинбаадаа туслах хэрэгтэй байна.” гэжээ.

Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдохоос гадна Хаан банк 5212071351 Цогтбаяр Сарнай Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээгээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН