Нүүр хуудасМэдээАзийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын Сайд нарын түвшний уулзалт Улаанбаатарт болж байна

Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын Сайд нарын түвшний уулзалт Улаанбаатарт болж байна

Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалт энэ оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Сайд нарын түвшний 23 дугаар уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 1973 онд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т гишүүнээр элссэнээс хойш цөмийн технологийг эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг иргэний зориулалтаар ашиглах асуудлаар тус агентлагтай нягт уялдаатай ажиллаж ирснийг онцлов.

Мөн тэрбээр “Азийн бүс нутагт цацрагийн хорт хавдрын эмчилгээг сайжруулах нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн арга хэмжээ нь хорт хавдрын цацраг туяаны эмчилгээг цаашид хэрхэн хөгжүүлэх, Азийн бүс нутгийн улс орнууд энэ чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал, сайн туршлага солилцох боломж бүрдүүлж байгаад талархалтай байгаагаа тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн комисс, Япон Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, тус улсын Боловсрол, шинжлэх ухааны Яам, Атомын Энергийн Комисс хамтран зохион байгуулж буй энэ удаагийн уулзалтад БНХАУ, Бангладеш, Индонез, Казахстан, БНСУ, Малайз, Монгол, Филлиппин, Тайланд, Вьетнам, Австрали, Япон зэрэг 12 улсын цөмийн энергийн салбарын 40 гаруй удирдах дээд албан тушаалтан танхим болон цахим хосолсон хэлбэрээр оролцож байна.

Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын Сайд нарын түвшний уулзалтыг Монгол Улс анх удаа хүлээн авч зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН