Нүүр хуудасМэдээАЗХ: Хэнтий аймгийн ардчилсан залуучуудын холбоо шинэ тэргүүнээ сонголоо

АЗХ: Хэнтий аймгийн ардчилсан залуучуудын холбоо шинэ тэргүүнээ сонголоо

Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны чуулган амжилттай зохион байгуулагдаж, 18 сум, 5 тосгоны 400 гаруй залуус нэгэн дор чууллаа. Чуулганыг амжилттай зохион байгуулсан Дамдинжавын Аюурбунь Ayurbuni Damdinjav даргатай Хэнтий аймгийн Ардчилсан намын нийт хамт олонд талархал илэрхийлье.

Тус чуулганаар Хэнтий аймгийн АЗХ-ны шинэ тэргүүнээр Эрдэнэжаргалын НЯМСҮРЭН сонгогдлоо.

Э.Нямсүрэн нь хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд 2013 оноос залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан туршлагатай.

Чуулганы үйл ажиллагаанд АЗХ-ны Ерөнхийлөгч Э.Галбадрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй, Ерөнхийлөгчийн зөвлөх З.Алтангэрэл, Э.Олдохбаяр, нарийн бичгийн дарга О.Басбаяр нар оролцож, Хэнтий аймгийн залуучуудтай санал бодлоо солилцлоо.

Чуулганд хүндэт зочноор Хэнтий аймгийн АН-ын дарга, ҮБХ-ны гишүүн, намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Хэнтий аймгийн Засаг дарга Дамдинжавын Аюурбунь, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Эрхэмбаатарын Төмөрбаатар, Хэнтий аймгийн АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Батмөнхийн Цогт-Орших, Хэнтий аймгийн АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Батхуягийн Өнөрцолмон, Хэнтий аймгийн АН-ын дэд дарга, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Амгалангийн Боргил, АН-ын ҮБХ-ны гишүүн, Аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Цэрэндагвын Амгаланбаатар, АН-ын ҮБХ-ны гишүүн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Даваажавын Эрдэнэбаатар, АН-ын ҮБХ-ны гишүүн, МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Нацагдоржийн Батбаяр, АН-ын ҮБХ-ны гишүүн Дэлэгдондовын Энхзаяа нар оролцлоо.

Энэхүү чуулган нь орон нутгийн залуучуудын дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгын дор залуусыг нэгтгэсэн үйл явдал боллоо.

Шинээр сонгогдсон тэргүүн Э.Нямсүрэн болон түүний баг хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН