Нийслэлийн онцгой комиссоос хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд аймгуудын Онцгой комисстой хамтран ажиллаж байгаа.
Энэ сарын 23-ны байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7,500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлсэн.
Ингэхдээ тогтсон хуваарийн дагуу иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж.
- Төв, Дорноговь аймаг иргэдээ татан авах хугацаа нь тодорхойгүй,
- Булган аймаг мөн хугацаагаа товлоогүй
- Бусад аймаг нийслэлд гацсан иргэдээ бүртгэх, татан авах ажлуудыг зохион байгуулж байна.
Д/д | Аймгийн нэр | Хугацаа | Холбоо барих утасны дугаар |
---|---|---|---|
1 | Архангай | I/25-I/30 | АОК-ын Шуурхай штаб: 80832772 |
2 | Баян-Өлгий | I/25-I/30 | АОК-ын Шуурхай штаб: 99427755 |
3 | Баянхонгор | I/26-I/27 | АОК-ын Шуурхай штаб: 92193300 |
4 | Булган | Товлогдоогүй | 70347034 |
5 | Говь-Алтай | Бүртгэл хийгдэж байгаа | АОК-ын Шуурхай штаб: 70480101 |
6 | Говьсүмбэр | I/23 10:00 | АОК-ын Шуурхай штаб: 70543232 |
7 | Дархан-Уул | I/19-I/23 | Smartdarkhan.mn |
8 | Дорнод | I/23-I/26 | АОК-ын Шуурхай штаб: 70584647 |
9 | Дундговь | I/22, 23 11:00 | АОК-ын Шуурхай штаб: 70592221 |
10 | Дорноговь | Тодорхойгүй | АОК-ын Шуурхай штаб: 70522224 |
11 | Завхан | I/24 16:00 | 89095001, 94460536 |
12 | Өвөрхангай | I/22-I/27 08:00 | АОК-ын Шуурхай штаб: 70322855 |
13 | Өмнөговь | I/23-I/26 10:00 | АОК-ын Шуурхай штаб: 70533337 |
14 | Орхон | I/23 12:00 | Erdenet.mn |
15 | Сүхбаатар | I/25-I/27 | АОК-ын Шуурхай штаб: 70513511 |
16 | Сэлэнгэ | I/23, 24 16:00 | АОК-ын Шуурхай штаб: 99690244 |
17 | Төв | Тодорхойгүй | АОК-ын Шуурхай штаб: 70275450 |
18 | Увс | I/26 14:00 | АОК-ын Шуурхай штаб: 77450110 |
19 | Ховд | Бүртгэл хийгдэж байгаа | АОК-ын Шуурхай штаб: 77433801 |
20 | Хөвсгөл | Бүртгэл хийгдэж байгаа | 70383334 |
21 | Хэнтий | I/26 | 99407775 |