Нүүр хуудасМэдээ"Dubai PUBG mobile global championship" тэмцээнд оролцож буй Монгол залуус шийдвэрлэх тоглолтонд...

“Dubai PUBG mobile global championship” тэмцээнд оролцож буй Монгол залуус шийдвэрлэх тоглолтонд тунажээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа “DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг эхний 3 өдрийн дараах байдлаар 1-т бичигдэж байгаа “4AM” багтай оноо тэнцүүгээр 2 дугаар байрт бичигдээд байна. Энэ өдрийн үнэ цэнэтэй тоглогчоор ZeusZyoll буюу Б.Золбоот нэрлэгдэв.

Өнөөдөр багууд шийдвэрлэх 8 тоглолтоо хийсний дараагаар тус тэмцээний ялагч тодорхой болох ажээ.

“Dubai PUBG mobile global championship” тэмцээнд 16 баг оролцож буй бөгөөд тэмцээний нийт шагналын сан 2,000,000 ам.доллар юм.

Өнөөдрийн тоглолтуудыг “Zeus” багийн албан ёсны фейсбүүк хуудас болох ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ хуудсаар Монгол тайлбартайгаар үзэх боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН