Нүүр хуудасМэдээАрван саяын 6 азтан тодров

Арван саяын 6 азтан тодров

НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол өчигдөр, нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдлаа. 

Энэ удаагийн тохирлоор 2019 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, 2020 оны нэгдүгээр сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 29.340.384 баримт  хамрагдсанаас: 

  • 10 сая төгрөгийн 6,
  • 5 сая төгрөгийн 25,
  • 1 сая  төгрөгийн 232,
  • 100 мянган төгрөгийн 2667,
  • 30 мянган төгрөгийн  26378 баримт тохиролд таарч, нийт 29.308 иргэн азтан боллоо.

Энэ удаа 60 сая төгрөг хожих супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 40218344 байв. 

Ташрамд дурдахад энэ 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор хуулинд тусгаад байгаа. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгох талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН