Нүүр хуудасМэдээСХД-т 24 мянган угаар мэдрэгч ирснээс 7000-ыг айл өрхүүдэд суурилуулж, зөвлөгөө өгчээ

СХД-т 24 мянган угаар мэдрэгч ирснээс 7000-ыг айл өрхүүдэд суурилуулж, зөвлөгөө өгчээ

Нийслэлчүүд агаарын бохирдолтойгоо тэмцэж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш сайнтай, муутай олон л мэдээ дуулдах болсон. Гэр хорооллын иргэд гэртээ угаартаж, зарим нь нас барсан харамсалтай хэрэг ч гарсан. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх дараагийн ажил нь гэр хорооллын 200 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй олгох ажил болсон юм. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 20 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд тараасан бол үргэлжлүүлэн 50 мянган угаар мэдрэгчийг айл өрхөд тараах ажил эхлээд байна.

Тодруулбал, Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд ирсэн 20,000 ширхэг мэдрэгчийг 19,744 айл өрхөд суурилуулан 98.8 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулж, амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, үндсэндээ 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэн ажиллаж байна. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тухайд угаар мэдрэгчийг өнгөрсөн долоо хоногоос тарааж эхэлсэн. Энэ дүүрэгт өнөөдрийн байдлаар нийслэлээс 24 мянга гаруй угаар мэдрэгч иржээ. Үүний эхний ээлжийн 7000 орчим угаар мэдрэгчийг 20, 24, 25, 27, 32, 37-р хороодод тарааж, суурилуулах болон хэрхэн ажиллуулах талаар мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн байна. Харин өнөөдрөөс хоёрдугаар ээлжийн 17 мянга гаруй угаар мэдрэгчийг 1-8 хороод болон 26-р хороонд дүүргийн төр захиргааны байгууллагын 200 гаруй албан хаагчид мэдрэгчийг тарааж эхэлжээ.

Нийслэлээс өгч буй мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 17 өрхийн 46 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН