Нүүр хуудасМэдээАюулгүй байдал- Иргэдийн оролцоо: Төрийн албан хаагчдад зориулсан гарын авлагын төслийг хэлэлцлээ

Аюулгүй байдал- Иргэдийн оролцоо: Төрийн албан хаагчдад зориулсан гарын авлагын төслийг хэлэлцлээ

“Аюулгүй байдал–Иргэдийн оролцоо” хөтөлбөрийн Сургалт, судалгааны багаас хэвлэл мэдээллийн ажилтнууд болон төрийн албан хаагчдад зориулсан сургагч багшийн гарын авлагуудыг боловсруулж байна.

Өнөөдөр төрийн албан хаагчдад зориулсан сургагч багшийн гарын авлагын төслийн агуулга болон бусад асуудлаар санал, шүүмж авах зорилго бүхий хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд болон Үндэсний тагнуулын Их сургууль, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэн багш нар оролцлоо.

Тус гарын авлагыг Аюулүй байдал, иргэдийн оролцоо хөтөлбөрийн Сургалт, судалгааны багийн ахлагч Ж.Баярбаатар, Удирдлагын академийн багш, судлаач А.Мөнхжаргал, Б.Ганцоож, Ц.Мөнхбаяр нар бүлэг бүлгээр нь танилцуулсан юм.

Төрийн албан хаагчдад зориулсан сургалтын гарын авлагын төсөлд мэргэжлийн санал, шүүмж авч, цаашид боловсронгуй болгохоор ярилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН