Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Хүний амиар наадагчид: Кибер барьцаалагчид эмнэлгийн салбарыг онилох...

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Хүний амиар наадагчид: Кибер барьцаалагчид эмнэлгийн салбарыг онилох болов

“Foreign Policy Analytics” судалгааны байгууллагын хамгийн сүүлийн үеийн тайланд онцолсноор, дэлхий даяар мэдээлэл барьцаалж мөнгө шаарддаг “Ransomware” халдлага сүүлийн таван жилд даруй 5 дахин өсжээ. Тус тайланд дурдсанаар, кибер гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагаа улам бүр нарийн зохион байгуулалтад орж, олон улсын хууль үйлчилдэггүй “аюулгүй бүс”-ээс геополитикийн түвшинд ажиллах болсон байна. Хамгийн ноцтой нь, тэдний гол бай нь банк санхүүгээс хүн амын эрүүл мэнд, амь настай шууд холбоотой эмнэлгийн салбар руу бүрэн шилжсэнийг судлаачид онцгойлон анхааруулжээ. Учир нь эмнэлгийн систем ганцхан цаг доголдоход л сэхээн амьдруулах тасагт буй өвчтөний амь нас эрсдэх эгзэгтэй байдал үүсдэг тул, эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн болгохын тулд шаардсан сая сая долларыг нь яаралтай төлөхөөс өөр гарцгүй байдалд ордог байна. Ийнхүү хүний амиар барьцаалж олсон асар их мөнгө нь буцаад олон улсын терроризм болон далд эдийн засгийг санхүүжүүлж, улс орнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх гол хөшүүрэг болж хувирчээ.

Энэхүү хүнлэг бус бөгөөд харгис стратеги манай улсыг ч тойрсонгүй. Саяхан Монголын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болох “Интермед” ноцтой кибер халдлагад өртөж, дотоод систем нь бүрэн унасны улмаас иргэдийн хувийн мэдээлэл алдагдах өндөр эрсдэл үүсэж, үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд зогсооход хүрсэн юм. Дэлхий нийтийг түгшээж буй энэхүү чимээгүй дайны фронтод бид хэдийнэ дуудагдсан бөгөөд дотоодын чухал дэд бүтцийн байгууллагуудын цахим аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд эргэн харах цаг нэгэнт иржээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН