Ажлын хэсэгт 5 зүйл заалт саналаа бичгээр өгсөн. Гэхдээ ганц зүйлийг хэлж байсан, амьдралтай асуудалд хандаач ээ, нэгэнт энэ хуулийн төслийг шийдэж байгаа бол бүх хүчин зүйлсийг нь оруулж ирээд, нэг дор базаад хийж болохгүй юу гэдэг санал. Улаанбаатарыг дээрээс нь торлоод харвал тамхи худалдаалах цэг байхгүй, дандаа лангуун доор нууцаар буюу хууль зөрчиж энэ наймаа явж байна. Үүнийг шийдэж оруулж ирээч ээ гэдэг саналыг хэлж байсан. Мөн электрон тамхины амт үнэрийг авах юм бол гааг нь бас авах хэрэгтэй гэх мэтчилэн өөрийн саналыг хэлэхээр аль нэг компанийн лоббист болж хувираад байна. Хууль санаачлагч хүн эмзэг, эгон дээр тулгуурласан байж болохгүй.





