Нүүр хуудасМэдээБаяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой жагсана

Баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой жагсана

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наад­­­­маа авч үлдээе” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ.

Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “Х.Нямбаатар болон Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж хуулийн төслийг өргөн барилаа гэж холбооны зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 5.1-дэх мал сүрэг төрийн хамгаалалтад байна, 7.1-д зааснаар соёлын өв төрийн хамгаалалтад байна гэснийг зөрчиж байна.

Түүнчлэн Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын л уралдаан болно. Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болох нь. Үндэсний баяр наадам бол соёлын өв юм. Засгийн газар энэ өвөө хамгаалах ёстой.

Эрлийз морь уяж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуулийн төсөл өргөн барьсан. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Хүнд халдаж байгаа өвчний 3/2 нь мал амьтнаас гаралтай байдаг. Эрлийз морьдоос элдэв төрлийн өвчин илэрсээр байна. Төрийнхөө сүлдэд залсан адууныхаа сэлдийг тайрдаг болсон. Улсын наадам бол бидний дархлаа. Импортоор адуу оруулж ирэхээ больё. Төрийн бодлогыг ТББ гаргадаг болсон байна. Өв соёлоо алдах аюулд ороод байгааг анхааруулж байна

УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Бид эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй. Морин тойруулгадаа уралдуул. Бид тал нутагтаа монгол морио уралдуулъя” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН