Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-с тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар боллоо.
Мөн Япон Улсаас ийм шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэлээ. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.
Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна.