Нүүр хуудасМэдээБНХАУ-ын хил ирэх сарын 1-нээс амарна

БНХАУ-ын хил ирэх сарын 1-нээс амарна

БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ирэх сарын 1-нээс хэд хоног урд хил амрах юм.

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг уламжлалтай. Одоогоор хэд хоног амрах нь тодорхойгүй байгаа ч ойролцоогоор гурав хоног хилээ хаах төлөвтэй байгаа аж.

БНХАУ-ын талаас Монголоос орж буй машин, техник хэрэгслийн халдваргүйтгэлийг өндөр түвшинд хийж хил рүүгээ нэвтрүүлэх тээврийн хэрэгслийнхээ тоог хязгаарласан. Гэвч одоогоор ачаа, бараа гацсан асуудал байхгүй. Зөвхөн авто замаар бус төмөр замаар импортын ачаа ирж байгаа гэдэг мэдээллийг Зам-Үүд боомтоос өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН