Нүүр хуудасВидеоБоловсролын яам: Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны...

Боловсролын яам: Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ

2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна.

1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа:

Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

Хэрвээ хаягын шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;

2020 оны 01 дүгээр сарын 01 -нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН