Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг баталж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрвөн улирлаар хичээллэхээр болжээ.
Хичээлийн жилийн хуваарь:
I улирал: Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30 хүртэл
II улирал: Арваннэгдүгээр сарын 9-нөөс арванхоёрдугаар сарын 25 хүртэл
III улирал:
* Бага, дунд анги: Нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар сарын 19 хүртэл
* Ахлах анги: Нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 19 хүртэл
IV улирал:
* Бага анги: Гуравдугаар сарын 29-нөөс тавдугаар сарын 28 хүртэл
* Дунд, ахлах анги: Гуравдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 4 хүртэл хичээллэнэ.





