Нүүр хуудасМэдээБуудлагын тамирчид ДАШТ-ээс дахин медаль хүртлээ

Буудлагын тамирчид ДАШТ-ээс дахин медаль хүртлээ

Буудлагын ДАШТ 53 дахь удаагаа Египетийн Каир хотод болж байна. Өчигдөр буюу 10 сарын 25нд 25 метрийн дасгалд Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарж Ц. Мөнхзул төрийн дууллаа эгшиглүүлж чадлаа

Түүнтэй мөр зэрэгцэн цэц сорьсон Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ. Буудлага спортын ДАШТ-ий түүхэнд монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртсэн удаагүй гэж БТСУХ-оос мэдээллээ.

Ц.Мөнхзул өчигдөр холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртээд байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН